Эмэгтэйчүүдийн оношлогоо, эмчилгээ

Эмэгтэйчүүдийн бүх төрлийн өвчнийг оношилж, эмчилгээ хийх боломжтой

Эмэгтэйчүүдийн оношлогоо, эмчилгээ

Эмэгтэйчүүдийн бүх төрлийн өвчнийг оношилж, эмчлэх ба үтрээ, умайн хүзүүний наацын шинжилгээ, умайн хүзүүний ПАП сорилыг хийснээрээ нэг дороос эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн мэргэжлийн эмчилгээг хийнэ

Үргүйдлийн шинжилгээ, оношилгоо

Үргүйдлийн талаар нарийн шинжилгээ хийж, цогц эмчилгээ хийх боломжтой

Үргүйдлийн шинжилгээ, оношилгоо

Postcoital сорил
HSG (гистеросальпингограф)
SHG (соногистерограф)
Дааврын шинжилгээ
Үрийн шингэний шинжилгээ

Үр шилжүүлэн суулгах ажилбар

Дэлхийд шалгарсан ``Natural and Mild stimulation`` шилдэг аргаар үр тогтоох

Үр шилжүүлэн суулгах ажилбар

Япон улсын Като эмэгтэйчүүдийн эмнэлгийн нэвтрүүлсэн “Natural and Mild stimulation” буюу эмэгтэй хүний байгалийн биеийн юмны мөчлөгт тулгуурлан хамгийн бага эмийн бодис хэрэглэж, үр шилжүүлэн суулгах

Жирэмсний хяналт, 3D хэт авиан шинжилгээ

Ургийн өсөлт хөгжилтөд үнэлгээ өгөн, төрөлхийн гажгийг илрүүлэн оношлох

Жирэмсний хяналт, 3D хэт авиан шинжилгээ

Эмэгтэйчүүдийн эмч таны жирэмслэлтийн явцыг хянаж, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай хэт авиан аппаратаар ургийн өсөлт хөгжилтөд үнэлгээ өгөн, төрөлхийн хөгжлийн гажгийг илрүүлэн оношилно

ТАНИЛЦУУЛГА

  ”Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв нь Япон улсын “Kato ladies Clinic” эмнэлэгт хэрэглэгддэг үргүйдлийн орчин үеийн эмчилгээний үндсэн технологийг эх нутагтаа нутагшуулах, үргүйдэлтэй Монгол гэр бүлд туслах үндсэн зорилготойгоор байгуулагдсан билээ.

  ”Kato ladies Clinic” нь Япон улсад анх удаа үр шилжүүлэн суулгах ажилбар хийж эхэлсэн эмнэлэг бөгөөд “Natural Cycle and Mild Stimulation” аргыг үргүйдлийн эмчилгээнд амжилттай нэвтрүүлж дэлхийн олон оронд түгээж, эмчилгээний өндөр үр дүнд хүрээд байна.

  Уг аргын үндсэн мөн чанар нь өндөр даавраар сэдээлт эмчилгээ хийх бус аль болох байгалийн мөчлөгт нь тохирсон, зөөлөн сэдээх аргаар өндгөвчийг сэдээж өндгөн эс гарган авдаг бөгөөд энэхүү аргаар гарган авсан өндгөн эсийн амьдрах, үр тогтох, өсөн бойжих чадвар илүү сайн байдаг.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

  Бид Монгол улсдаа дэлхийд тэргүүлэх чанартай, үр шилжүүлэн суулгах, мөн эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмнэлгийг бий болгож орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан үйлчлүүлэгчдэд ээлтэй, шуурхай, жигд, хүртээмжтэй үйлчлэх замаар хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах, эрдэм шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний цогц байдлаар тэргүүлэх эмнэлэг байх нь бидний эрхэм зорилго юм.

МАНАЙ ТӨВИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

Хосууд жирэмснээс хамгаалах арга хэрэглэхгүй 1 жил буюу түүнээс
дээш хугацаагаар тогтмол бэлгийн харьцаанд ороод жирэмслэхгүй
байгаа бол үргүйдэлтэй гэр бүл хэмээн үзнэ

ТЕХНОЛОГИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД